Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун Варшавын Их сургуулийн профессор Агата-Бария Стажинск нартай хамтран Польш улсын Ур чадварын Академи болон ШУА-ийн архивтай хамтран нэрт Монголч эрдэмтэн профессор Л.В.Котвичийн архивд хадгалагдаж буй Монгол Улсад 1915-1916 онд хэрэгжүүлсэн хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэн “Монгол улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” хэмээх 9 боть номыг хэвлүүлж, нээлтээ хийлээ.

Дэлхийн олон орны архив, номын санд Монголын түүх, соёлын өвтэй холбоотой бичгийн болон эд өлгийн дурсгалууд хадгалагдсан байдаг. Уг хүн ам, статистикийн баримт цуглуулгууд нь Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа хийгдсэн XX зууны хамгийн томоохон хүн ам, эдийн засгийн бүртгэл, судалгааны болоод хэрэглээний чухал баримт гэдгийг номыг эмхэтгэн хэвлүүлсэн Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун нээлтийн үеэр онцлон хэллээ.

Уг бүтээлийг эмхэтгэн хэвлүүлэхэд Варшавын Их сургуулийн Агата Барея-Стажиньск, Ежи Тулисов, Эва Дзиужиньска залуу судлаачид оролцож хамтран ажилласан байна. Нээлтийн үеэр Варшавын Их сургуулийн профессор Агата-Бария Стажинск цахимаар оролцож, хамтын ажиллагаа, уг баримт бичгийн түүхийн тухай танилцуулж, баяр хүргэсэн юм.

Энэхүү хүн амын данс материал нь 1915-1916 онд Халхын Сайн ноён хан, Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан аймгийн 40 гаруй хошуудын нутагт ажиллаж тухайн хошууны хүн амыг түүвэрлэн бүртгэж, эдийн засгийн хэрэглээг нарийвчлан судалж, хошууны ноёдын тухай дэлгэрэнгүй орос монгол хэлээр тайлан болгож бичсэн ба хошууны нүүдэл, сүм хийд, түүх соёлын дурсгалыг нарийвчлан судалсан үнэ цэнтэй баримт юм.

Номын дээжээс Үндэсний номын сан, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Парламентын номын сан, Үндэсний статистикийн хороо, Архивын ерөнхий газар болон академич, эрдэмтдийн төлөөлөлд гардуулан өглөө.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав