Хуралдаанд компанийн газар, алба, хэлтсийн дарга нар биечлэн оролцож, компанийн хэмжээнд хэрэгжүүлж буй ажил, шийдвэрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэн дүгнэв.
 
Хуралдааны эхэнд Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг чиглэлийг танилцуулж, олон улсад үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан агаарын хөлгийн түлш болон автомашины шатахууны үнийн өсөлт, хомсдолоос үүсэх эрсдэлийг урьдчилан тооцоолох, санхүүгийн сахилга батыг сайжруулах, зардлын хэмнэлтийг удирдах албан тушаалтнууд үлгэрлэн манлайлах, шаардлагатай сургалтаас бусад гадаад дотоод томилолтын зардлыг бууруулах, эрсдэлд суурилсан нөөц төлөвлөгөө боловсруулан танилцуулахыг үүрэг болгов.
Үүнээс гадна дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Үүнд:
 
Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр:
✅Fatique and Stress management хэрэгжүүлэх ажлыг шуурхай эхлүүлэх,
✅Хүний хүчин зүйлийн сургалт /Хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх/-ыг үе шаттайгаар зохион байгуулах,
✅Нислэгийн хөдөлгөөний удирдагч, инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг, хяналтыг тогтмолжуулах зорилгоор ХАБЭАХ-ийн эмч нарыг ээлжийн зохион байгуулалтад шилжүүлэн ажиллуулах,
✅“Чингис хаан” ОУНБ-ын Агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх ээлжийн бүрэлдэхүүний ажлын найдвартай байдал, аюулгүй ажиллагааг дээшлүүлэх зорилгоор технологийн зориулалттай тээврийн хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх,
✅Орон нутгийн нисэх буудлуудад цаг ашиглалтын уян хатан менежментийг хэрэгжүүлэх,
✅Нислэгийн хөдөлгөөний удирдагч бэлтгэх анхан шатны сургалтын хөтөлбөрийг боловсруулж батлуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулж, ажлыг эрчимжүүлэх,
 
Дүрэм, журам шинэчлэл ба сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр:
✅Компанийн хэмжээнд мөрдөж буй дүрэм, журамд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулж, сахилга хариуцлагыг сайжруулах,
✅Нийт ажилтнуудын сахилга хариуцлага, дэг журмыг нисэхийн салбарын мэргэжлийн өндөр шаардлагад нийцүүлэн сайжруулах, ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх, байгууллагын дотоод соёлыг бэхжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх,
✅“Хөдөлмөрийн дотоод журам”-ын хүрээнд зарим нэгжийн ажилтнуудыг сэлгэн ажиллуулах зохицуулалтыг хэрэгжүүлэх,
✅Ажлын ачааллын төвлөрлийг бууруулж, ажил үүргийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлэх,
✅Сул орон тоог нөхөхдөө хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулж, шатлан дэвших зарчмыг мөрдөх,
 
 
Хуралдааны төгсгөлд төвийн болон орон нутгийн салбар нэгжүүдэд шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, холбогдох барилга байгууламжийн бэлэн байдалд тогтмол хяналт тавих, шуурхайгаас өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжилтийг хугацаанд нь ханган ажиллахыг үүрэг болгов.
 
Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав