Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мсарү Игавахара болон Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга К.Мияаги нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх хүрээнд тулгамдаж буй зарим асуудлын талаар дахин санал солилцож, өмнөх уулзалтаар хэлэлцсэн асуудлын шийдвэрлэлт, Монгол Япон талаас авч буй арга хэмжээ, цаг үеийн мэдээллүүдийг солилцлоо.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын Элчин сайд Мсарү Игавахара тэргүүтэй төлөөлөгчдийг ажил хэрэгч уулзалт өрнүүлж, асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Мөн Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд олон том төсөл амжилттай хэрэгжиж байгаа ч манай улсад хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр баригдах гэж буй нисэх онгоцны буудлын өргөтгөлийн ажлыг хөндлөнгийн нөлөөлөл багатай, улстөржих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, илүү хариуцлагатай, үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс олон удаагийн уулзалт ярилцлагыг хийж, санал солилцож байгааг онцлон хэллээ.

Япон улсын Элчин сайд Мсарү Игавахара “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх төлөвлөгөө, ТЭЗҮ судалгааг 2039 оноор төлөвлөж хийвэл Япон талаас хийгдэж буй судалгааны дотоод ажлуудад багагүй өөрчлөлт орох бөгөөд тэр хэрээр тодорхой цаг хугацаа зарцуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Мөн Зам, тээврийн сайдын зүгээс уулзалт бүрд онцлон хэлж буй карго терминал барих төсөв, зардал тооцооллыг дахин хянаж, аль аль талаас хариуцлагатай ажиллахаа илэрхийллээ.
Б.Дэлгэрсайхан сайдын зүгээс мөн энэ ажлын хүрээнд “Төсөл хэрэгжүүлэх нэгж” байгуулах эсэх талаар тодруулж асуусан учир уг нэгжид Сангийн яам, Зам тээврийн яам, ЖАЙКА зэрэг төслийн бүтээн байгуулалтын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, төслийн хэрэгжилтийн үр ашгийг сайжруулах олон талын төлөөлөл оролцох бөгөөд одоогоор орон тоог нарийн тогтоогүй, урьдчилсан байдлаар 40 хүний бүрэлдэхүүнтэй байхаар төлөвлөж байгааг хэллээ.