Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас санхүүжүүлэн, “Эх үүсвэрээ бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдвэрлэсэн, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, төрийн албан хаагчдын орон сууцны загвар төслийг аймаг, орон нутгийн засаг захиргаатай хамтран хэрэгжүүлэх /Бүсчилсэн хөгжлийн дагуух бүлэг сууринд/ 8 айлын орон сууцны загвар төсөл”-ийг 2024 онд 12 аймгийн 12 суманд хэрэгжүүлэхээр, гүйцэтгэгч байгууллагуудыг шалгаруулан, ажлаа эхэлсэн билээ. Тэгвэл Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрийн албан хаагчдын 8 айлын орон сууцны анхны жишиг орон сууц ашиглалтад орж, улсын комисст хүлээлгэж өглөө.

Тус суманд хэрэгжүүлсэн 8 айлын орон сууц нь тэнхлэгээрээ 30.8х11.6 метр хэмжээтэй, нэг давхар, цутгамал төмөр бетон шугам, баганан суурьтай, цутгамал төмөр бетон зүрхэвчтэй өрөгт бүтээцтэй, хавтан хучилттай, 3 давхар шилтэй вакум цонхтой, төвийн дулаан, цэвэр бохир, цахилгааны шугамд холбогдсон юм. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Өлзий тээл” компани ажилласан бол захиалагчийн хяналтыг “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн инженер, техникийн ажилтнууд хэрэгжүүлэн ажиллалаа.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав