Тулгар Төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний̆ эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардчилсан хувьсгалын 35, Ардын Хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өнөөдөр СХЗГ баярын хурлаа хийлээ.
Тулгар Төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний̆ эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардчилсан хувьсгалын 35, Ардын Хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өнөөдөр СХЗГ баярын хурлаа хийлээ.
СХЗГ-ын дарга С.Батбаатар салбарын өнөөгийн нөхцөл байдал эхний хагас жилд гаргасан амжилтуудаас дурдлаа:
1. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдэж, УИХ-д өргөн баригдсан.
2. Стандарт, хэмжил зүйн газрын дарга С. Батбаатар Азийн Хөгжлийн банкны төслийн зохицуулагч Юкицуту Янома, холбогдох эксперт төлөөлөл болон "Шинэ хоршоо" ходолгооний удирдлагуудтай уулзалт хийсэн. Уулзалтаар Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбар дахь стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг "Уур амьсгалын өөрчлөлтийн хоронго оруулалтыг эрчимжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар, Азийн Хөгжлийн банк, "Шинэ хоршоо" ходолгоон, Үндэсний итгэмжлэлийн төв, ХХААХҮЯ-тай хамтран байгуулахаар болсон.
3. Ази номхон далайн орнуудын Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (АРАС)-аас Монгол Улсын тохирлын үнэлгээний Итгэмжлэлийн чадавх, үйл ажиллагаанд СХЗГ-ын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газар, Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь бүтээгдэхүүний баталгаажуулалтын чиглэлээр нэгдсэн тогтолцооны ижил түвшний үнэлгээнд амжилттай хамрагдсан.
4. Стандарт, хэмжил салбарын хэмжээнд 1983 оноос хойш хадгалагдаж байсан химийн бодисын устгалыг эрх бүхий байгууллагаар устгал хийлгэж ажлыг эхлүүлээд байна.
5. Бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн тогтолцооны баталгаажуулалтын нэгдсэн сан, үйлчилгээ нэвтрүүлэлтийн шатандаа хэрэгжиж байгаа бөгөөд нийт 7 үйлчилгээ цахимжсан. (www.cert.masm.gov.mn) Бүгэлдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын чиглэлээр эхний хагас жилийн байдлаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Баярын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртсэн хүмүүст СХЗГ-ын дарга С.Батбаатар шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.
Үүнд:
• “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” 4 албан хаагч
“Алтан гадас” одон 7 албан хаагч
“Хөдөлмөрийн хүндэт медаль” 8 албан хаагч
“Төрийн албаны тэргүүний ажилтан” 3 албан хаагч
“Салбарын тэргүүний ажилтан” 2 албан хаагч
“Стандарт, хэмжил зүйн тэргүүний ажилтан” 1 албан хаагч
“Монгол Улсын Шадар сайдын өргөмжлөл” 1 албан хаагч
“Яамны жуух бичиг” 1 албан хаагч
“Стандарт, хэмжил зүйн газрын Жуух бичиг” 4 албан хаагч
Энэхүү шагнал урамшуулал нь зөвхөн хувь хүний амжилт, зүтгэлийг үнэлээд зогсохгүй, салбарын хамт олны нэгдмэл зорилго, үнэ цэнийг бататгасан үйл явдал боллоо.








