Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Уул уурхай, ашигт малтмалын стандартчиллын техникийн хорооны 9-р сарын 22-ны өдрийн хурлаар сайжруулсан хатуу түлшний “MNS 5679:2025” стандартыг шинэчлэн батлахыг дэмжсэн юм. Улмаар Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар дээрх стандартын төслийг баталж, энэ сарын 03-ны өдрөөс мөрдөж эхэллээ.


Энэхүү стандартыг шинэчлэн баталж, техникийн шаардлагыг илүү нарийвчиллан чангатгаж, олон улсын түвшинд хүргэсэн байна. Шинэ стандартад хагас коксон түлшний техникийн шаардлагыг дараах байдлаар тусгаж өгчээ.

🔹Тодруулбал:

Илчлэг 5500 ккалл/кг-аас багагүй

Хүхэр 0,5 хувиас ихгүй

Дэгдэмхий 12 хувиас ихгүй

Чийг 6 хувиас ихгүй

Үнслэг 20 хувиас ихгүй байх юм.

Түүнчлэн 25 кг-ын нэг шуудай түлшний үйрмэгийн хэмжээ нь нийт жингийн 5 хувиас хэтрэхгүй байхаар стандартад тусгасан байна.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав