“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээ 2026 оны тавдугаар сарын 24-нд “Иргэн бүр экологич” уриан дор зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн оролцоо болон экологийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Арга хэмжээний үеэр эко клубын хүүхдүүдэд талархал илэрхийлж, тэмцээн уралдаан, хөгжөөнт тоглоом болон байгаль хамгааллын талаарх танин мэдэхүйн үйл ажиллагаа зохион байгуулжээ. Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, ховор амьтдын талаарх мэдээллийг хүүхдүүдэд хүргэж, сонирхолтой орчин бүрдүүлсэн байна.
Энэхүү арга хэмжээ нь хүүхэд багачуудыг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах дадалтай болгох, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал болохыг таниулсан үйл явдал боллоо.








