Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс ажиллуулахад бэлэн болжээ.
Тус сургуулийн бүтээн байгуулалтыг “Ай Ди Си Пропертиз” ХХК гүйцэтгэсэн бөгөөд ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангаад байна.
Өмнө нь тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 34 дүгээр сургуульд сурагчдын тоо хэт нэмэгдэж, нэг ээлжид 6500 орчим хүүхэд суралцан, гурван ээлжээр хичээллэх нөхцөл үүсээд байсан юм.
Шинэ сургууль ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 23, 24 дүгээр хорооны хүүхдүүдийн суралцах орчин сайжирч, сургуулийн ачаалал буурах боломж бүрдэх юм.
Тус сургуулийн үйл ажиллагааг 2026 оны есдүгээр сарын дунд үеэс эхлүүлэхээр төлөвлөжээ.








