Сэлбэ голын даланг хүчитгэх, урсацыг сайжруулах, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй үерийн хамгаалалтын түшиц хана, тохижилтын ажлын явцтай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр газар дээр нь танилцлаа.

Сүүлийн нэг сарын хугацаанд ажил удааширч, иргэдээс гомдол ирж байгаатай холбоотойгоор гүйцэтгэгч “Силла” группийн төлөөлөл санхүүжилт саатсаны улмаас ажил түр зогссон талаар тайлбарлав. Харин Хотын дарга санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдвэрлэж, ажлыг чанарын өндөр түвшинд богино хугацаанд дуусгахыг үүрэг болгож, чанарын шаардлага хангаагүй ажлыг хүлээн авахгүй гэдгийг онцоллоо.

Төслийн хүрээнд Натур орчимд 1.4 км урт төмөр бетон хамгаалалтын түшиц хана болон чулуун бэхэлгээг байгуулсан бөгөөд үргэлжлүүлэн далангийн хоёр талаар явган хүний зам, гэрэлтүүлэг, пандус, зүлэгжүүлэлт, түшиц хананы өнгөлгөө зэрэг тохижилтын ажлыг хийж байна.

Гүйцэтгэгч компанийн мэдээлснээр төслийг 2025 онд эхлүүлсэн ч санхүүжилтийн саатал болон зураг төсөвт тусгагдаагүй нэмэлт ажлуудаас шалтгаалан хугацаа хойшилжээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав