Улаанбаатар хотын цахилгаан, дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилготой Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)-ын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төсөл хэрэгжсэнээр нийслэлийн баруун бүсийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангаж, эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.


Бүтээн байгуулалтын хүрээнд ДЦС-2-ын талбайд олон жилийн турш хуримтлагдсан үнсийг цэвэрлэн зөөвөрлөх ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 102,975 шоо метр үнсийг талбайгаас гаргажээ. Мөн бетон суурийн ажлууд болох зуурмагийн узелийн туузан дамжуулагч, бункер болон авто жингийн суурийн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгасан байна.


Төслийн талбайн бэлтгэл ажлын хүрээнд чөлөөлөхөөр төлөвлөсөн 26 нэгж талбайгаас 25-ыг нь бүрэн чөлөөлөөд байгаа юм. Үүний зэрэгцээ инженер-геологи, геотехникийн судалгааны өрөмдлөгийг бүрэн дуусгаж, станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторын захиалгыг хийжээ.


ДЦС-5 төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 27 жилийн хугацаатай байна. Үүнээс 2.5 жил нь барилга угсралтын ажилд, үлдсэн 25 жил нь станцын ашиглалтын хугацаанд ногдохоор төлөвлөжээ.


Төслийн техник, эдийн засгийн үндэслэлд 2028 онд станцыг ашиглалтад оруулахаар тусгасан бөгөөд ашиглалтад орсноор 300 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц ажиллаж эхэлнэ. Түүнчлэн станцын үндсэн болон туслах тоног төхөөрөмж, хяналт удирдлагын систем, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц болон дагалдах барилга байгууламжийг цогцоор нь байгуулна.


 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав