Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баярын санаачилсан “Төрийн далбаа мандуулах” хөтөлбөрийн 2026 оны нээлт энэ сарын 27-нд Соёлын төв өргөөнд боллоо.

Хоёр дахь жилдээ хэрэгжиж буй тус хөтөлбөрийг энэ онд нийслэлийн төрийн болон өмчийн ерөнхий боловсролын 147 сургуульд хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөр нь сурагчдын эх оронч үзэл, эх хэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх, хүнлэг ёс, гэр бүл болон байгаль орчноо дээдлэх хүмүүжлийг бэхжүүлэх зорилготой юм.

Өнгөрсөн онд 12 сургуульд амжилттай хэрэгжсэн энэхүү санаачилга эерэг үр дүнтэй байсан бөгөөд энэ жил бүх нийслэлийн хэмжээнд өргөжүүлж байгааг онцоллоо. Арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд, төлөөлөгчид, багш, эцэг эх, сурагчдын төлөөлөл оролцов.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав