Зуны олимпын XXXIII дахь удаагийн нээлтийн ёслолын ажиллагаа Францын цагаар долоодугаар сарын 26-ны 19:30 цагаас эхлэх билээ. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон тус наадамд манай орны 32 тамирчин оролцохоор Парис хотыг зорьсон юм. 

"Парис-2024" олимпын нээлт болоод улс орнуудын жагсаал түүхэнд анх удаагаа цэнгэлдэхээс өөр газар болох гэж буйгаараа онцлогтой. Энэ удаад нээлтийн жагсаал, арга хэмжээ Сена мөрний эрэг дээр болох бөгөөд олимпын наадамд оролцох 206 орны 10.714 тамирчдын төлөөлөл 6.800 тамирчинг суулгасан 90 завь Сена мөрнөөр 3,7 миль зайг жагсаалаар туулах ажээ.

Нээлтийн ёслолд Канадын алдарт дуучин Селин Дион, АНУ-ын поп од Лэди Гага нар оролцоно. Мөн алдарт сагсан бөмбөгчин Леброн Жеймс АНУ-ын багийн тугчаар томилогдсон байна. Түүний Төрийн далбаагаа барин алхаж буй зургийг ирээдүйд хийх намтар кинонд нь ашиглах юм. Харин манай улсын хувьд тугчаар шилдэг марафонч, МУГТ П.Сэр-Од, боксын спортын ОУХМ О.Есүгэн нар томилогджээ.

Нээлтийн арга хэмжээг дэлхийн 120 гаруй орны Төрийн тэргүүн, хаан, хатан, Ерөнхий сайд, ханхүү, гүнж нар биечлэн үзэж, сонирхох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч мөн тэдний дунд байх билээ. 

Энэ удаагийн олимпын бэлгэ тэмдгийг францын график дизайнер Сильвен Бойер бүтээсэн агаад улсынхаа Марианнаа гэх тэгш эрх, эрх чөлөөг илтгэдэг бэлгэ тэмдгийг сонгож, олимпод анх удаа оролцсон эмэгтэй тамирчдад хүндэтгэл үзүүлэхийг зорьжээ.

Монгол Улсын шигшээ баг тамирчид олимпын наадамд анх оролцсон цагаас хойш түүхэндээ нийт 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртээд байна.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав