Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, 7.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Журам батлах тухай” 204 дүгээр тогтоолоор "Соёл, урлагийн ажилтны өдөр"-ийг есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн ням гарагт үндэсний хэмжээнд тэмдэглэж байхаар тогтсоноос хойш өнөөдөр 32 дахь намартайгаа ийнхүү золгож байна.

Энэхүү тэмдэглэлт өдөр нь дэлхий даяар тархан суугаа соёл, урлагийн салбарт хүчин зүтгэж буй хүн бүрийн эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажлаараа бахархах, омогших, үлгэрлэн таниулах, түүчээлэн өвлүүлэх бахархалт өдөр юм.

“Соёл, урлагийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан соёл, урлагийн салбарын төлөөллүүд хуран цугларч салбарын шилдгүүдээ тодруулж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам стратеги, бодлогоо танилцууллаа.

Тэрээр хэлсэн үгэндээ “Өргөн уудам нутгаа морин хуур, уртын дуугаар хөглөн суугаа өвлөн уламжлагч, соёлын төвөө гэр мэт хайрлан тордож буй соёлын ажилтан, уран бүтээлч, эрдэмтэн судлаач, соёлыг бүтээгч, өвлөн уламжлагчдадаа Соёл, урлагийн ажилтны өдрийн баярын мэндийг Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэе” хэмээв.
Соёл, урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан нийслэл болон 21 аймагт баярын хурал, урлагийн тоглолт, спортын уралдаан тэмцээн, бүтээлч өдөрлөг зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж байна.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав