Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Монгол дархан: Өв, урлахуй" тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр нээлтээ хийлээ. Монгол дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой уг үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газар ССАЖЗЯ, “Түмэн эрдэнэс” Нэгдсэн холбоо, Чингис хаан Үндэсний музей, Монголын Үндэсний музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Урчуудын эвлэл хамтран зохион байгуулж буй юм. “Монголчуудын түүхэнд дархчуудын оролцоо” сэдвийн дор зохион багуулж буй энэхүү үзэсгэлэнд Монгол, Буриад, ӨМӨЗО-ны 60 гаруй уран бүтээлч оролцож 140 орчим бүтээлийг үзэчдийн хүртээл болгожээ. Үзэсгэлэлнд дэлгэгдсэн бүтээлүүдийг Ардын урлал, шашны урлал, чимэглэлийн урлал, чөлөөт уран бүтээл гэх дөрвөн төрлөөр ангилан шилдэг 20 бүтээлийг шалгаруулж, шилдгийн шилдэг бүтээлээр Шашны урлагийн “Цагаан Дарь Эх” бүтээлээр Занабазарын хийц ТББ, Ардын урлагийн “Мөнгөн цар аяга” бүтээлээр уран дархан Б.Баярсайхан, Ардын урлагийн “Ган хэт хутга” бүтээлээр Н.Бат-Эрдэнэ, Ардын урлагийн “Хүннү эмээл” бүтээлээр Мөнгөн талст урлан шалгарч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам нар шагнал гардуулав.

 

 

 

 

  

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав