Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг бий. Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлж эхэлсэн. 

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд нийт 118 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Энхтайваны өргөн чөлөө буюу Улсын Гуравдугаар төв эмнэлгээс Баруун дөрвөн зам хүртэлх нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам дээр байрлуулсан 37 ТҮЦ, Энэбишийн өргөн чөлөө, Амарсанаагийн гудамж дагуу нийт 15 ТҮЦ-ийг бүрэн нүүлгэж, цэвэрлэгээ ариутгал хийсэн байна.

Хотын дарга Х.Нямбаатар "ТҮЦ гэдэг байгууллага Монгол Улсад түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Хороо, дүүргийн Засаг дарга нар ТҮЦ-үүдээ нүүлгэ. Би өөрөө очиж шалгана" гэж мэдэгдсэн юм.

Одоогоор хотын төвд байсан 200, нийт 650 орчим ТҮЦ-ийг нүүлгэх ажиллагааг гүйцэтгэжээ. 

Тэгвэл үйл ажиллагаа эрхэлж, амьжиргаагаа залгуулдаг иргэд буюу ТҮЦ эрхлэгчид өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн юм.  

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав