"Miss World-Mongolia" тэмцээний үндэсний ялагчаар Б.Эрдэнэсувд шалгарлаа Ийнхүү тэрээр эх орноо төлөөлөн "Miss World" буюу Дэлхийн миссийн 72 дахь удаагийн тэмцээнд оролцохоор болжээ.
Б.Эрдэнэсувд нь МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлал болон Хууль зүйн сургуулийн Эрх зүй хос хөтөлбөрийн суралцагч юм.
Энэ удаагийн дэлхийн миссийн тэмцээн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Теленгана хотноо ирэх тавдугаар сарын 7-31-ний хооронд болно.