Америкийн Нэгдсэн улсын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргаа Харвардын их сургуулийн төсвийн санхүүжилтийг царцаах шийдвэр гаргаснаа мэдээллэв. Учир нь сургуулийн зүгээс Засгийн газрын тавьсан багц шаардлагыг биелүүлэхээс татгалзсан байна. Иймд Харвардад олгох байсан 2.2 тэрбум ам.долларын буцалтгүй зээлийг царцаажээ.
Шаардлагад антисемитизм буюу Еврей үндэстнийг ялгаварлан гадуурхах үзлийг арилгах, хүмүүжлийн дэг журмыг чангатгах зэрэг багтсан байв. Харвардын Их сургуулийн зүгээс үүнтэй холбоотойгоор хамтран ажиллахаа мэдэгдсэн ч бусад нэмэлт шаардлага буюу тэгш хамруулалтын хөрөнгө цуцлах, сургуулийн захиргаанд шинэ реформ хийх, элсэлтийн журамд өөрчлөлт оруулах зэрэгт боломжгүйгээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж | Bloomberg