Зүй тогтлыг зүйлээр нь хөмөрсөн цар тахал. Эхний өгүүлбэрээс туужийн үйл явдал өрнөх цаг хугацаа, дүрүүдийн сэтгэл зүйн дотоод зөрчлийг илэрхийлэх орон зай тодорхой болно. Гэвч тэрхүү тодорхой цэг дээрээс эхлэх гол дүрийн цаашдын үйл хөдлөлүүд тун ч жигтэй, тааварлашгүй нөхцөлд уншигчдыг хүргэнэ. 

Энэ бол зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Хөл хорионы хэсүүлч” триллер тууж юм. Уг бүтээл нь “00-д унших нооргууд” цувралын эхний ном юм. Тун концепц цувралын хүрээнд цааш триллер, детектив, урбан төрл жанрын туужууд уншигчдад үргэлжлэн хүрэх ажээ.

Хүлээс. Энэ үгийг олон янзаар тайлбарлаж болно. Зөвхөн бие махбод бус оюун ухаан, ухамсрын ямар ч тойроггүй орон зайд чөлөөтэй нисэж болох оюун санааны болоод аж төрөхүйн амар амгаланг бусниулах тийм хаос шинжийг хүлээс ч биднийг ямагт баглаж, үйл хөдлөлийг хязгаарлаж байдаг. Түүнээс чөлөөлөгдөх хүсэл нь ямар нэгэн жигтэй шуналыг сул тавиад орчихвол яах вэ? 

Уг туужид гол дүрийн залуугийн найз охинтойгоо үүсгэсэн харилцааны зөрчил хэрхэн томорч, цаашлаад амар тайвныг эрхэмлэгч залуу эр хэрхэн цуврал алуурчин болж гэмт хэргийн ул мөрөө баллахаар ямар жигтэй үйл хэргийг төлөвлөн боловсруулж байгаа тухай өгүүлнэ. Бидэнд “би” байгаа. Гэвч тэрхүү “би” ямар мөн чанартай болохыг “бид” ч мэдэхгүй билээ.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав