Азийн Гамшгаас хамгаалах төв, Стандарт хэмжил зүйн газар хамтран ХАА-ны салбарын стандартыг боловсруулж, хөгжүүлэхээр боллоо.
Азийн Гамшгаас хамгаалах төв, Стандарт хэмжил зүйн газар хамтран ХАА-ны салбарын стандартыг боловсруулж, хөгжүүлэхээр боллоо.
Тодруулж хэлбэл, Азийн Хөгжлийн банкны санхүүжилттэй “Монгол Улсын уур амьсгалын бодлогын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд газар тариалан, мал аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын уур амьсгалтай холбоотой хөдөө аж ахуйн стандартыг боловсруулах аж.
Дээрх ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар Азийн Хөгжлийн банк (ADB)-ны Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Кэлвин Лестер Ли болон Азийн Гамшгийн бэлэн байдлын төв (ADPC)-ийн төлөөлөлтэй өнөөдөр 3 дахь удаагийн уулзалтыг хийсэн юм.
Улмаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Стандарт, хэмжил зүйн газар, Шинэ хоршоо хөдөлгөөн, Үндэсний Итгэмжлэлийн төв, Азийн хөгжлийн банк, Азийн Гамшгийн бэлэн байдлын төв хамтран салбар дундын ажлын хэсэг байгуулахаар боллоо.
“Монгол Улсын уур амьсгалын бодлогын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь” төсөл 2025 оны 08 дугаар сараас хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуйн бүтээгдэхүүний үндэсний стандартыг боловсруулахаар төлөвлөжээ.








