📌Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: “Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ОУ-ын зөвлөхүүд ажиллаж байна. Бид Европын холбоо, Америк, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын туршлагыг судалж байгаа. 📌ОУ-ын худалдааг дэмжих төсөл(ITDM)-ийн удирдагч Стефан Мозерт: “СХЗГ-ын удирдлагууд ОУ-ын болон Европын Холбооны шилдэг туршлагад нийцсэн, шинэчлэгдсэн, дэвшилтэт хуультай болохын төлөө ажиллаж байгаад баяртай байна. Стандартын байгууллага маш чухал. Бүтээгдэхүүн экспортлохын тулд техникийн зохицуулалт, стандартуудыг хангах ёстой”. 📌ОУ-ын зөвлөх, экспорт ноён Борут Маткович: “СХЗГ-тай хамтран ажиллаж, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй байдалтай холбоотой зөрүү, давхардлыг тодорхойлох чиглэлд анхаарч байна. Хууль шинэчлэгдсэнээр стандартын салбарт ахиц дэвшил авчирч, экспортын боломжийг нэмэгдүүлнэ".







