НИТХ-ын ээлжит хуралдаанаар 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болгож, бизнес эрхлэгчдэд тавьдаг зөвшөөрлийн шинжтэй 103 төрлийн бүртгэлийн шаардлагыг цуцлахаар шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвагийн мэдээлснээр энэхүү шийдвэр нь бизнес эрхлэх орчныг сайжруулах, төрийн хүнд суртлыг бууруулах зорилготой. “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг давхар бүртгэл, шаардлагагүй бичиг баримтаас чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Өмнө нь “E-LICENSE” цахим системээр үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болсон ч тодорхой хугацааны дараа дахин материал бүрдүүлэх шаардлага үүсдэг байсан нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байжээ.

Шинэ зохицуулалтаар найман салбарын 103 төрлийн үйлчилгээний бүртгэлийг хүчингүй болгож, бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа илүү хурдан, хялбар эхлүүлэх боломж бүрдэнэ.

Харин аж ахуйн нэгжүүдийн хууль, стандартын хэрэгжилтийг хангах үүрэг хэвээр үлдэх бөгөөд стандартын мөрдөлтөд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд хариуцлага тооцох ажлыг нийслэлийн холбогдох байгууллагууд хэрэгжүүлнэ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав