Сөүлд батлан хамгаалах бодлогоо шүүмжилсэн ЖАГСААЛ БОЛЛОО

    Енпен арал дээр болсон мөргөлдөөнтэй хол­бог­дуулан Өмнөд Солонгосын Ерөн­хий­лөгч Ли Мён Баг Умардын та­лаас ахин цэр­гийн өдөөн хат­галга хийх шинж тэмдэг илэр­вэл ба­руун тэнгис дэхь хоёр со­лон­госын хилийн ойрол­цоохь цэргийн баазад нь цохилт өгөхийг Засгийн газарт зөв­шөөр­сөн тухай Хөх ордноос мэдээллээ.

    Енпен арал дээр болсон мөргөлдөөнтэй хол­бог­дуулан Өмнөд Солонгосын Ерөн­хий­лөгч Ли Мён Баг Умардын та­лаас ахин цэр­гийн өдөөн хат­галга хийх шинж тэмдэг илэр­вэл ба­руун тэнгис дэхь хоёр со­лон­госын хилийн ойрол­цоохь цэргийн баазад нь цохилт өгөхийг Засгийн газарт зөв­шөөр­сөн тухай Хөх ордноос мэдээллээ. Мөн БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны дэд сайд Ким Жэ Шим тус оронд ажиллаж байгаа гадаа­дын дипломатуудад зориулж Енпен арал дээр болсон үйл явдлын талаар мэдээлэл хийж, олон улсын хамтын нийгэм­лэгийн зүгээс БНСУ-ын байр суу­рийг дэмжиж, хамтран ажил­лахыг уриалжээ. Эв нэгд­лийн яам Умард Солонгосын Гэсон дахь аж үйлдвэрийн цогцолборын удирдлагын хо­роонд тэнд ажиллаж байгаа өмнөд Солонгосын иргэдийн аюулгүй байдлыг анхааралдаа авахыг мөн үүрэг болголоо. Учир нь, уг цогцолборт Өмнө­дийн 976 үйлдвэрийн, 14 ам­рал­тын газар байдаг юм байна.  Сөүлд байгаа гадаадын дип­ломат албадад хандсан уриал­гын дагуу газрууд өөр өөрийн орны байр суурийг илэрхийлс­нийг дэлхий нийт мэдэж байгаа.  Харин манай ГХЯ-ны хэвлэ­лийн төлөөлөгчийн мэдэгдлийн тухайд харьцангуй сул, бөө­рөн­хий мэдэгдэл хийсэн гэж зарим ажиглагчид үзэж байгаа бололтой. Манай мэ­дэгд­лийг хэт далд дипломат агуулгатай баримт бичиг гэх маягаар өөн­төглөх нь үнэн хэрэгтээ эдний л асуудал.  Ийм нөхцөлд Мон­голоос ямар нэгэн сэтгэл хөд­лөл­тэй байр суурь илрэх учиргүй юм.   

    Умардынханд санхүүжүү­лэлт хийдэг хөрөнгө оруулагч гол түнш нь Хятад улс. Солон­госын дайнд 400000 цэргээ алдсаны хувьд энэ хойгийн хувь заяанд санаа зовох ёстой улсын нэг яах аргагүй  Хятад мөн. Умард Солонгосын импор­тын 50 хувь, экспортын 25 ху­вийг Хятад улс эзэлдэг. Өнгөр­сөн оны байдлаар Хятад, Хойд Солонгосын хооронд хийсэн худалдаа 2.7 тэрбум ам.дол­ларт хүрсэн тухай Хятадын статистикийн албанаас мэ­дээл­сэн байна. Тийм учраас дэлхийн шинжээчид Хятадын зүг анхааралтай харж буй нь зүйн хэрэг юм. Өмнөд Солон­гос зөвхөн Умардыг буруут­гасан мэдэгд­лүүдийг л хийж байгаа бөгөөд дотооддоо ч өөрсдийнхөө үйлд­лийг өө сэвгүйгээр тайл­барлаж байна. 

    Харьцангуй тайван байгаа Сөүл хотод өчигдөр зэвсэгт халдлагын үед улс орны бат­лан хамгаалах бодлого бэлэн бус байсныг шүүмжилж жагс­лаа. Жагсаалд ахмад иргэд голчлон оролцсон юм. Тэд мөр­гөлдөө­ний үеэр байлдааны зэв­сэг нь хангалтгүй байсан, за­рим буу нь ажиллаагүй зэрэг нь биднийг хэчнээн сул дорой улс болохыг харуулж байна гэж бухимдаж байв. Дайн байл­дааны хөлд зовлон туулж ирсэн ахмадууд хатуу чанга байр суурь, хүчтэй дуу хоолойг удир­­­дагчдаасаа  шаардсан нь энэ. 

    Умард болон Өмнөд Солон­гос энэхүү хэрэг явдалд ха­рил­цан бие биенээ хурцаар бу­руутгаж, тус тусын байр суу­риа олон улсын тавцанд илэр­хийлсээр байна. Өмнөд Со­лонгосын тал уг цэргийн өдөөн хатгалгад энгийн иргэд өртсөн бөгөөд энэ нь 1953 оны дайны гал зогсоох тухай хэлэлцээ­рийг зөрчсөн, улмаар энх тайван, аюулгүй байдалд за­нал­хийлсэн, НҮБ-ын дүрмийг зөрчсөн үйлдэл мөн гэж дүгнэж байгаа бол Умард Солонгос баруун далай дахь хилийн шугамыг зөвхөн өөрийн талын тогтоосон зурвасаар мөрдөх болно гэж хатуу мэдэгдсэн. Ийнхүү хоёр Солонгосын хоо­рондын цэрэггүй бүст үүссэн хурцадмал байдлаас үүдэн Зүүн хойд Азийн цэрэг-улс тө­рийн байдал тогтворгүй боллоо.

    Солонгосын хойг дээр мөр­гөл­дөөн болсон өдөр Азийн хөрөнгийн биржийн индексүүд 1-2 хувиар буурсан талаар дэлхийн томоохон агентлагууд мэдээлсэн. Гэхдээ Өмнөд Солонгосын KOSPI-ийн индекс нь Азийн бусад хөрөнгийн биржүүдийн индексээс арай багаар буурсан байна.  Мөргөл­дөөн болсон өдөр   KOSPI-ийн индекс 0,79 хувиар буурсан бай­хад Гонгконгийн Hang Seng-ийн индекс 2,67 хувиар, Шанхайн SSE –ийн индекс 1,94 хувиар буурчээ. Харин энэхүү мөргөлдөөн ам долларын хан­шийг өсгөсөн гэж “Ройторс” агент­лаг онцолж байгаа юм. Бусад валютуудтай харьцуу­лахад ам.доллар нь 0,4 хувиар үнэ нь нэмэгдсэн тооцоо гарч байгаа бол Солонгосын воны ханш унаж байна. Үүнээс гад­на хөрөнгө оруулагчид АНУ-ын арван жилийн облигациудыг худалдаж авч эхэлжээ. Энэхүү облигациуд нь хөрөнгийн зах зээл дэх хамгийн найдвартай үнэт цаасанд тооцогддог бө­гөөд үнэ нь 0,4 хувиар өслөө. 

    БНСУ-д хүнс болон бусад өр­гөн хэрэглээний барааны хан­­гамж хэвийн, зах зээл дээр ямар нэг хомсдол гараагүй. Үнэ харьцангуй тогтвортой бай­на. Визнийхээ хуга­цааг хэт­рүүлж, хууль бусаар оршин суугаа манай иргэдийн дунд ба­рив­чилгаа эрчимжсэн гэх цуу яриа тарх­сан ч бодит бай­дал тийм биш байна. БНСУ-д бай­гаа манай 34 мянган иргэ­дээс 12 мянга орчим нь хүн амын тооллогод хамрагд­сан гэж албан бус эх сурвалж мэ­дээлж байгаа юм. Тэдний бай­дал урьдийн адил хэвийн бай­гаа бөгөөд ямар нэг хомор­гол­сон баривчилгаа яваагүй байна. 

    Монгол таун дээрээ хол­хиц­гоож, монгол караокедоо дуулалдаж, сархад хүртдэгүүд нь ч хийдгээ хийж шаагилдан аж төрцгөөж байгаа тэднийг харах нэг талаас сонин ч юм шиг. Гэхдээ л монголчууд бид хэтэрхий хэнэггүй улс юм даа гэсэн бодол эрхгүй төрнө. Сөүлийн тэнгэр дуугаа хураан дүнсийж, өвлийн уур амьс­галаа зул сарын баярын чимэг зүүсгэлтэйгээ хамт угтан авч байна. Солонгосын хойг эв най­раар амьсгалж, зовлонд ханат­лаа дэвтсэн энэ ард түмэнд амар амгаланг  авчрах шинэ он ирээсэй. Амьдралын мөр хөөн энэ газар задарч, бас ядарч яваа манайхан мөрөөд­лөө биелүүлж, санасандаа хүрээсэй. Бид чинь хэний үр сад билээ дээ.

Сэтгэгдэлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан