ТОВЧ НАМТАР

 

Овог: Бадамдорж

Нэр:   Ганчимэг

Төрсөн он сар өдөр: 1971 оны нэгдүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн

Түүний аав Бадамдорж нь холбооны инженер, ээж Бямбажав нь холбооны техникч мэргэжилтэй, монголын харилцаа холбооны салбарт бүх насаараа зүтгэсэн хүндэт холбоочид.

 

БОЛОВСРОЛ АЖЛЫН БАЙДАЛ

 

1988               Булган аймгийн П.Е.Щетинкиний нэрэмжит 10 жилийн дунд сургууль,

1997               Улсын Багшийн Их Сургуулийг “Сэтгүүлч, утга зохиолын ажилтан” мэргэжлээр бакалавр

2011.06          Монгол Улсын Боловсролын Их Сургууль, “Сэтгүүл зүй” мэргэжлээр шинжлэх ухааны магистр

1996               Төрийн төв хэвлэл “Ардын эрх”-д

1999-2006      “Өдрийн сонин”-д

2007-2014      Өдөр тутмын “Үндэсний шуудан” сонины Тоймчдын албаны дарга

2014.05          Долоо хоног тутмын “Нээлттэй хаалга” сонины Ерөнхий эрхлэгч

2016.10-2022.01          Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга

БҮТЭЭЛ

  • 1996 онд “Бүүр түүр”
  • 2000 онд “Ярилцъя”
  • 2001 онд “Он жилүүд минь”
  • 2003 онд “Урдынхаараа би өвлийг угтана”
  • 2004 онд “Би ч гэсэн буруутай”
  • 2005 онд “108 асуулт хариулт”
  • 2007 онд “Goodbye My Love”
  • 2013 онд “Аав бид хоёр” зэрэг номууд бичиж олны хүртээл болгосон юм.

ГАВЬЯА ШАГНАЛ

 

1998    “Ардын эрх” сонины, 1999-2006 онуудад “Өдрийн сонин”-ы, 2000 онд Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн холбооны шилдэг бичлэгийн шагналуудын эзэн болж байсан юм.

2000    Шилдэг бүтээлд олгодог “Ган үзэг” шагнал,

2004    Монголын сэтгүүл зүйн дээд шагнал болох “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр

2005    “Алтан гадас” одон

2009     "Балдорж" сангаас сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдааны анхны Тэргүүн байр

2015     Төрийн дээд шагнал Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /МУСГЗ/ цол тэмдгээр

Сэтгүүлчийн урлан "Сэтгүүлч Б.Ганчимэг"

"Хэн нь хэн бэ" 03.05 - МУСГЗ, Сэтгүүлч Б. Ганчимэг

Монгол Улсаа хөгжүүлье
ток шоу