КОНТРИБУТЕР Д.НЯМТУЛГА

Сүүлийн үед Монгол Улсад ихээхэн дэлгэрч байгаа бизнесүүдийн нэг бол сүлжээ дэлгүүр юм. Жил гаруйн өмнөхөн бид англичуудын хэлдгээр “булангийн дэлгүүр”, австраличуудынхаар “сүүний бар”, харин японоор “конбини буюу мини март” гэх жижиг сүлжээ дэлгүүрийн талаар бараг ойлголтгүй байсан юм. Харин өнөөдөр булангийн, ая тухтай гэх энэхүү жижиг дэлгүүрийн талаар мэдэхгүй хүн бараг байхгүй болж, түүгээр үйлчлүүлэгчдийн тоо ч эрс нэмэгдсэн байна. Ялангуяа оюутан залуус, яаруу ажилтай хүмүүсийн хамгийн эхний зогсоол болжээ. Энэ утгаараа сүлжээ дэлгүүрийн тухай бага ч гэсэн ойлголтыг хүргэж байна.

Кофе, жимс ногоо, зууш, нарийн боов, ундаа, тамхи, жоргүй олгодог эм, ариун цэврийн бүтээгдэхүүн, сонин, сэтгүүл гэх мэт өдөр тутмын хэрэглээ болсон бүтээгдэхүүн худалдаалдаг жижиг сүлжээ дэлгүүрүүдийг “конвениенс стор” буюу газар зүйн хувьд ойр, ая тухтай, булангийн дэлгүүр гэдэг. Зарим улс орон, муж, хотуудад “конвениенс стор”-д согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрдөг хэдий ч дийлэнх нь хязгаарлагдмал зөвшөөрөлтэй буюу согтууруулах ундааны агууламж харьцангуй бага байдаг шар айраг, дарс зэргийг худалдаалдаг байна. Зарим булангийн дэлгүүрүүдэд мөнгөн гуйвуулга, шилжүүлэг хийх болон факс, хэвлэх машин ашиглах үйлчилгээ үзүүлдэг ажээ.
Үүний зэрэгцээ “конвениенс стор” нь шатахуун түгээх станцын нэг хэсэг байж болдог. Ингэснээр үйлчлүүлэгчид шатахуун авах зуураа өөрт хэрэгтэй өргөн хэрэглээний зүйлсээ худалдан авах боломжтой юм.
“Конвениенс стор”-ийн супермаркет болон бусад дэлгүүрээс ялгаатай нь барааны сонголт бага, талбайн хэмжээний хувьд жижиг, бараа нь илүү үнэтэй байх боловч урт цагаар ажилладаг. Нэг талаар “конвениенс стор”-ын бараа илүү үнэтэй байдаг нь үйлчлүүлэгчдийн тоог бууруулдаг хэдий ч урт цагаар олон байрлалд ажиллаж энэхүү алдагдлаа нөхдөг гэсэн үг юм.
Мөн ганцхан бүтээгдэхүүн авах гэж супермаркетад оочерлож цагаа барахгүй гэсэн хүмүүст үйлчилгээ авах таатай газар нь болдог.
Хамгийн анхны “конвениенс стор”-ыг “Southland Ice” компани 1927 онд АНУ-ын Техас муж улсын Даллас хотод нээж байсан бөгөөд энэ нь эцэстээ дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүр /7-Eleven/ болжээ.

Одоогийн байдлаар дэлхий дээр үндэстэн дамнасан 10 том сүлжээ дэлгүүр дэлхий дахинд үйл ажиллагаа явуулж байгаагаас хамгийн том нь Японы Seven & I Holdings  компанийн  эзэмшил “7-Eleven” юм. “7-Eleven” нь анх 1927 онд “Tote'm Stores” нэртэйгэээр үүсэн байгуулагдаж, улмаар 1946 онд нэрээ өөрчлөн одоогийн шинэ нэртэй болсон байна. Тус сүлжээ дэлгүүр өглөө 7 цагаас шөнийн 11 цаг хүртэл ажилладаг учир үүнтэй холбогдуулан нэрээ ийн өөрчилжээ.
“7-Eleven” нь Япон, АНУ, Австрали, Канад, Хятад (Хонконг, Макао), Дани, Индонез (өмнө нь), Малайз, Мексик, Норвеги, Филиппин, Сингапур, Өмнөд Солонгос, Швед, Тайван, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Вьетнам зэрэг дэлхийн 17 оронд 68236 салбартай бөгөөд 45 мянга гаруй ажилтантай ажээ.
Дэлхийн улс орнуудаас “конвениенс стор” хамгийн өргөн дэлгэр тархсан АНУ даяар энэ оны байдлаар 153237 сүлжээ дэлгүүр байна гэсэн тооцоо гаржээ. Харин эдгээрийн 121998-д нь давхар шатахуун худалдаалдаг байна. Мөн АНУ дахь нийт шатахуун худалдааны 80 хувийг конвениенс стор хийдэг аж.
Харин Монголын хувьд “CIRCLE K”, “CU” гэсэн том сүлжээ дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг билээ. “CIRCLE K” дэлгүүр нь анх “Kay’s food store” нэртэйгээр 1951 онд АНУ-ын Техас мужийн Эл-Пасо хотод үүсэн байгуулагджээ. Тус дэлгүүр нь АНУ-ын муж улсуудад хамгийн их тархсанаас гадна Латин Америк, Азийн орнууд мөн Канад, Дани, Норвеги, Швед, Балтийн орнууд, ОХУ, Польш, Ирланд, Англи гээд нийт 25 оронд 15 мянга гаруй салбартай ажээ.
“CIRCLE K” брэнд нь 1975 онд АНУ-д 1000 гаруй дэлгүүртэй болж, улмаар 1979 онд олон улсын зах зээлд нэвтэрч гадаад дахь анхны дэлгүүрээ Япон улсад нээсэн байна. Үүнээс хойш компани тасралтгүй өргөжин хөгжсөөр 1984 он гэхэд нийт борлуулалт нь нэг тэрбум долларт хүрчээ.
Харин Монголд 28 дахь салбараа нээгээд байгаа “CU” дэлгүүрийн хувьд 28 жилийн түүхтэй, Солонгосын 24 цагийн сүлжээ дэлгүүрийн салбартаа тэргүүлэгч нь юм. Одоогоор олон улсад нийт 13,000 гаруй салбар дэлгүүртэй ба орчин үеийн амьдралын хэмнэлд тохирсон, шинэ хэв маяг, соёлыг авчирч буй ая тухтай дэлгүүрийн нэг юм. CU гэдэг нь “Convenience store for You” буюу “ая тухтай дэлгүүрийг танд” гэсэн үгийн товчлол ажээ. Тус дэлгүүр 2018 онд гадаадын зах зээлд анхлан хөл тавьж, Ираны нийслэл Тегеран хотод салбараа нээсэн боловч АНУ-аас Иранд авсан хориг арга хэмжээний улмаас дэлгүүрээ хаахад хүрсэн байна.

Сэтгэгдлүүд : 10

• dpyehitysg

Булангийн дэлгүүр dpyehitysg http://www.gfati03k5kf781j3i0m81l6nj0v6407ss.org/ [url=http://www.gfati03k5kf781j3i0m81l6nj0v6407ss.org/]udpyehitysg[/url] adpyehitysg

• kbbsflibe

Булангийн дэлгүүр kbbsflibe http://www.g3542c2p7k6512s24ofjh658zcjk3lcbs.org/ [url=http://www.g3542c2p7k6512s24ofjh658zcjk3lcbs.org/]ukbbsflibe[/url] akbbsflibe

• ysynxplgt

Булангийн дэлгүүр aysynxplgt ysynxplgt http://www.g9jspisd6g77331d627002le5k6bac8ls.org/ [url=http://www.g9jspisd6g77331d627002le5k6bac8ls.org/]uysynxplgt[/url]

• chgphhjxic

Булангийн дэлгүүр chgphhjxic http://www.g45t4cv56vpu7sax0333r9cp63y6k06ls.org/ achgphhjxic [url=http://www.g45t4cv56vpu7sax0333r9cp63y6k06ls.org/]uchgphhjxic[/url]

• igcoytedm

Булангийн дэлгүүр igcoytedm http://www.gf796bbzc29i897qjj4awf0i2774h96ds.org/ aigcoytedm [url=http://www.gf796bbzc29i897qjj4awf0i2774h96ds.org/]uigcoytedm[/url]

• dmvdvdnfq

Булангийн дэлгүүр dmvdvdnfq http://www.g3nsbjl405c4o83p4g8610mcr30i62cbs.org/ [url=http://www.g3nsbjl405c4o83p4g8610mcr30i62cbs.org/]udmvdvdnfq[/url] admvdvdnfq

• ggmpmdddx

Булангийн дэлгүүр ggmpmdddx http://www.gphgt3m127er1p8y96v6542v921v2ttfs.org/ [url=http://www.gphgt3m127er1p8y96v6542v921v2ttfs.org/]uggmpmdddx[/url] aggmpmdddx

• cebmslvwq

Булангийн дэлгүүр cebmslvwq http://www.g83478on410mkst4045f4iqxl7mv2v6js.org/ acebmslvwq [url=http://www.g83478on410mkst4045f4iqxl7mv2v6js.org/]ucebmslvwq[/url]

• deymydrjs

Булангийн дэлгүүр [url=http://www.g199n051r59t77qzdq328h1cpbd6hk9ks.org/]udeymydrjs[/url] deymydrjs http://www.g199n051r59t77qzdq328h1cpbd6hk9ks.org/ adeymydrjs

• scoojziwd

Булангийн дэлгүүр [url=http://www.gy79yrh5c5956n747k8s6l1qvczl4r40s.org/]uscoojziwd[/url] ascoojziwd scoojziwd http://www.gy79yrh5c5956n747k8s6l1qvczl4r40s.org/

Сэтгэгдэл оруулах

урлан