Дэлхийн эдийн засгийг тахал яаж өөрчилдөг вэ?

    Коронавирус буюу "Ковид-19" халдварт өвчний хор уршгийг гүйцэд үнэлэхэд одоогоор төвөгтэй байгаа хэдий ч, эдийн засагчид үүнийг ХХI зууны хамгийн өндөр өртөгтэй тахал болно гэж үзэж буй. Дундад зууны тахлаас эхлээд шувууны ханиад хүртэл дэлхийн түүхэнд гарсан бүх томоохон тахал улс орнуудын эдийн засагт нөлөөлсөн үр дагаврын талаар шинжээчдийн хийж ирсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд цуглуулсан байна. 

    Юстиниановын тахал

    Византийн эзэн хаан Юстиниановын нэрээр нэрлэгдсэн энэхүү тахал нь 540-550-аад онд хуучин Ромын эзэнт гүрнийг бүхэлд нь хамарч, 25-аас 100 сая хүний амийг хөнөөжээ.Византийн эзэнт гүрэн Ойрхи Дорнод, Хойд Африк, Өмнөд Европыг нэгтгэн эрхшээж, эртний дэлхий дахин даяарших ид үед тахал дэгдэж эхэлсэн. Улаан буудайн хамгийн том экспортлогч байсан Египетийн худалдааны хөлөг онгоцноос энэ өвчин тархжээ. Тахал өвчин огцом тархан, сая сая хүн нас барсны дараа дэлхий нийтийн гол түүхий эд болох үр тарианы үнэ огцом унасан байна. 
    Ийнхүү Византийн эзэнт гүрэн татварын орлогын багасалт, зоосон мөнгөний ханшийн уналт, ажиллах хүчний өртгийн огцом өсөлттэй тулгарав. 150 жилийн дотор  тус эзэнт гүрэн нутаг дэвсгэрийнхээ 3/4, дэлхийн соёл иргэншилд тэргүүлэх байр сууриа барууны улсуудад алджээ. Гэхдээ ажиллах хүчний хомсдолын улмаас нэг хүнд ногдох орлогын өсөлт нь үнэтэй бараа, тансаг хэрэглээний эрэлтийг өдөөж, үүний дүнд дорнодын орнуудтай худалдаа хийх болов.

    Хар үхэл

    Дундад Азид үүссэн өвчин Европыг Дорнодтой холбосон Загалмайтны аян дайны дараа даяаршлын хөгжлийг дахин “ашигласан” байна. 1347-1351 онд тахлын улмаас Европт нийт хүн амын гуравны нэг буюу 69 сая хүн нас баржээ.

    Үүний гол үр дагавар нь инфляцийн огцом өсөлт (Англид үр тариа дөрвөн жилийн хугацаанд 150%, Францад 300%-аар өссөн), мөн ажиллах хүчний өртөгийн өсөлт (Англид бодит орлого 100 жилийн хугацаанд 3 дахин өссөн) болсон юм. Гэвч 20-30 жилийн дараа үнэ буурч, харин хөдөлмөрийн нөөц XVII зуун хүртэл үнэтэй хэвээрээ байв. 
    Үүний дүнд феодалын эдлэн газрийн эдийн засаг хямралд орсон, гэхдээ хөдөлмөрийн зах нь “ажил хайгчдын зах” болж, тариачид өмнөхөөсөө илүү эрхтэй, идэвхтэй, эдийн засгийн эрх чөлөөг эдэлсэн байна. Харин ажилчин, газрын эздийн харилцаа арилжааны шинжийг агуулах болов. Мөн ажиллах хүчин хүрэлцэхгүй байгаа газрын эздийн ажлын арга барилыг боловсронгуй болгон хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд хүргэсэн байна.

    “Испанка” тахал буюу (ханиадны H1N1 вирус) нь 50 сая хохирогчтой

    Дэлхийн нэгдүгээр дайны үед дэгдэн (1918-1919) тарсан “испанка” ханиад нь түүхэнд гарсан хамгийн том, хамгийн их судлагдсан тахал юм. Тээврийн шинэ төрөл, дайны үеэр хүмүүсийг нүүлгэн шилжүүлсний ачаар энэ ханиадны халдвар тархах нь багассан. эхдээ 500-гаад сая хүн уг ханиадад нэрвэгдэж, амиа алдагсдын тоо 50 саяд хүрч, дэлхийн хүн амын гурван хувийг эзэлсэн юм. Хохирогчдын ихэнх нь  хөдөлмөрийн насны хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл, 20-40 насныхан. Харвардын эдийн засагчид  өндөр хөгжилтэй орнуудын 1919-1921 онуудад болсон эдийн засгийн хямралтай энэ ханиадыг холбон үздэг. Тэдний тооцоолсноор дэлхийн хэмжээнд тахал дунджаар ДНБ-ний 6,6 хувийг эзэлсэн байна. Дэлхийн банкны мэдээлснээр, одоо үүнтэй төстэй цар хүрээтэй тахал дэлхийн эдийн засагт ДНБ-ий 4.8 хувийг эзэлж, хохирол нь 3 триллион ам.доллараас давж магадгүй юм. Гэхдээ бусад судалгаа хөдөлмөрийн насны хүн ам буурсан нь 1920-иод онд АНУ-д нэг хүнд ногдох бодит орлого мэдэгдэхүйц өсөхөд хүргэснийг харуулж байна.

    Хохиролоос илүү үймээн сандрал

    Шинэ коронавирусыг 2002-2003 онд гарсан уушгины этгээд хатгалгаа гэсэн тахалтай ихэвчлэн харьцуулж байна. Гэхдээ энэ халдварт өвчин нь тархалтын хэмжээний хувьд, одоогийнхоос хамаагүй доогуур байсан. Тодруулбал, найман мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 800-гаас бага хүн нас баржээ. Эдийн засгийн үр дагавар нь сүйрлийн шинжтэй байсангүй. Хятадын эдийн засгийн өсөлт ганцхан улиралд зогсож, 11,1 хувиас 9,1 хувь хүртэл буурав. 
    Азийн орнуудад шууд учруулсан хохирол нь 12-18 тэрбум доллараар, дэлхийн эдийн засагт үзүүлсэн шууд бус хохирол нь  30-100 тэрбум доллараар тооцогддог. Гэхдээ 20 жилийн өмнө Хятад улс дэлхийн ДНБ-ий дөрвөн хувийг эзэлж байсан бол одоо энэ нь 17 хувь болжээ. 
    Эерэг үр дагавар шууд гарсангүй. Зарим нэг мэдээллээс үзэхэд  уг тахал хятадын интернэтийн хөгжилд түлхэц өгчээ. Интернэт үйлчилгээг ашиглах нь зайлшгүй хэрэгтэй зүйл гэдэгт хүмүүс итгэж, чухам тэр үед Жэк Ма "Alibaba"-г жижиглэн худалдааны компани болгохоор шийджээ.

    Шувууны ханиад

    Шувууны ханиадны эргэн тойрон  сандрал үймээн 2005 онд эхэлсэн. Уушгины этгээд хатгалгааны дуулиан хараахан намжаагүй байсан үе. Энэ вирусын  бусдыг хөнөөх чадал нь  маш өндөр (50 орчим хувь) байдаг гэхдээ хүнээс хүнд халддаггүй. 
    Харин голдуу шувууг үхэлд хүргэдэг. Хорин жилийн хугацаанд дэлхийн шувууны аж ахуйд учруулсан нийт хохирлыг хэдэн тэрбум доллараар хэмждэг. 2013 онд шувууны ханиадны тахал дангаараа (өөр нэг омогтой байсан ч-H7N9) Хятадын шувууны үйлдвэрлэлд 6.6 тэрбум долларын хохирол учруулжээ.

    Эбола буурай хөгжилтэй оронд 53 сая долларын хохирол учруулсан 

    2014–2016 онд Эбола вирусын халдвар авсан  30 мянган тохиолдол гарч, 11 мянган хүн нас баржээ. Энэ бол түүхэн дэх хамгийн том Эбола тахал юм.
    Дэлхийн банкны мэдээлснээр, Эболад хамгийн их өртсөн гурван улс болох Гвиней, Либери, Сьерра-Леоне улсад 2,2 тэрбум долларын хохирол учирсан байна. Гэхдээ эдийн засагчид  ажилгүйдэл, нийгмийн хөтөлбөр, хүн амын эрүүл мэндэд учруулсан хохирлыг  бүхэлд нь харгалзан үзэж нийт хохирлын хэмжээг 53 тэрбум доллараар үнэлжээ. 
    Дэлхийн эдийн засаг, тээврийн сүлжээтэй нягт холбогдсон тул Азийн тахал нь аюултай боловч Африк нь ядуурал, нийгмийн асуудал, иргэний дайны улмаас хүн амын шилжилт хөдөлгөөн хийгдсэн зэргээс шалтгаалан халдварт тахалд  өртөмтгий хэвээр байна. 

    thebell.io. сайтаас товчлон авав

Сэтгэгдлүүд : 1

  • Cialis Online

    coupon for cialis by manufacturer http://ciaph24.com - 30ml liquid cialis

Сэтгэгдэл оруулах

урлан