ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЖ “ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ” ХЭМЭЭН УРИАЛЛАА

    Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал “Хандлагаа өөрчилье” уриатайгаар Төрийн ордонд хоёр дахь өдрөө /2019.09.26-27/ боллоо.

    Уг хуралд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “ Шинжлэх ухаан, технологийн цөм хөтөлбөрт тэргүүлэх чиглэлийг улс орны хөгжлийн нарийн тулгамдсан асуудлуудтай уялдуулан тодорхойлох, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх сургалтын чанарт нийтлэг нэгдсэн шаардлага тавьж, их дээд сургуульд эрхийг нь өгч, хариуцлага тооцох, эрдэм шинжилгээний ажлын чанарт хөндлөнгийн үнэлгээ өгөх системийг бий болгох зэрэг ажлуудыг хийх шаардлагатай” байгааг тодотгосон юм.

    УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг  Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэхээр ажиллаж байна гэлээ. Шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлээр бодит ахиц дэвшил гаргах, нийгэм, олон нийтийн шинжлэх ухаанд хандах хандлагыг өөрчлөх ёстой. Энэ ч үүднээс энэ удаагийн хурал ач холбогдолтой гэдгийг онцоллоо.

    УИХ-аас шинжлэх ухаан технологийн салбарыг Монгол Улсын хөгжлийн тулгуур хүчин зүйлсийн нэг хэмээн үзэж, бодлого хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлд байнгын анхаарлаа хандуулж ирсэн. 1988, 1998 онд УИХ-ын 55-р тогтоолоор шинжлэх ухаан, технологийн талаарх төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлан хэрэгжүүлсэн.

    УИХ-ын дарга Г.Занданшатар энэ удаагийн Улсын Их Хурал Шинжлэх ухааны салбарт онцгой анхааран ажиллаж байна. Төрийн байгууллагын бүх шатанд шинжлэх ухааны тооцоо судалгаанд суурилсан, үндэслэлтэй бодлого шийдвэрүүдийг гаргадаг болох ёстойг өнгөрсөн 6-р сард Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачидтай уулзах үеэрээ онцолж хэлсэн байдаг. Цаашид энэ удаагийн Парламент Шинжлэх ухаан, технологийн тухай, Инновацын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна

Сэтгэгдлүүд : 5

  • ofdkhbqvwzi

    p9HvZh <a href="http://ncwwbbqlyuft.com/">ncwwbbqlyuft</a>, [url=http://bfuwzfrngdjx.com/]bfuwzfrngdjx[/url], [link=http://dkuvilypqvwh.com/]dkuvilypqvwh[/link], http://cedrdhlxtttf.com/

  • lupzvatcpp

    8iFul9 <a href="http://shsomupuxacg.com/">shsomupuxacg</a>, [url=http://cztwgmsibeyf.com/]cztwgmsibeyf[/url], [link=http://vjyeexqgctpi.com/]vjyeexqgctpi[/link], http://ryyctbrebvei.com/

  • drwkfr

    kz6rig <a href="http://qlmxcpxehizy.com/">qlmxcpxehizy</a>, [url=http://vzoxmedikkrf.com/]vzoxmedikkrf[/url], [link=http://mlkxuuzvaqxv.com/]mlkxuuzvaqxv[/link], http://zswapgomyaoj.com/

  • kcnlbgmuzm

    6ZXPtA <a href="http://bqsqewxuvbni.com/">bqsqewxuvbni</a>, [url=http://nfckdooicxhq.com/]nfckdooicxhq[/url], [link=http://xzjujwvhrieg.com/]xzjujwvhrieg[/link], http://jeuvmbjlkwic.com/

  • Myrtis

    Steroid Satın Al steroid satın al Sporcular tarafından steroid ürünlerine çok fazla rağbet olduğundan dolayı genellikle steroid sipariş yolu ile elde edilir. Steroid kullanarak maçlarda başarılı sonuçlara ulaşabilirsiniz. Steroid Satın Al

Сэтгэгдэл оруулах

урлан