Найруулагч, продюссер Л.Бат-Амгалан, Их Британийн кино найруулагч, продюссер Иан Эллардайс нарын ээлжит уран бүтээл болох “Од ба Гэгээ” кино Өмнөд Солонгосын Бусаны кино наадамд шалгарч дэлхийн нээлтээ хийсэн билээ. Тэгвэл тэрхүү үйл явдлаас хэдхэн хоногийн дараа “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын нээлтийн үзвэрээр шалгарч Монголын үзэгчдэд  хүрсэн юм. Киноны гол дүрд дуучин Магнолиан буюу Б.Дөлгөөн, реппер NMN буюу М.Номин-Эрдэнэ нар тогложээ. 
    Кино эхлэхэд номин ногоон тал нутаг үзэгдэх бөгөөд гол дүрийн залуу болох Од машинаас гарч ирэн нэлээдгүй хол очсоноо тэнгэр ширтэн хэвтэнэ. Тухалсан газрын эргэн тойрны цагаан цэцэгс нь тэнгэрийн ододыг газарт ургуулсан шиг сэтгэгдэл төрнө. Зүгээр л түүнийг амрахаар хэвтэж байна гээд төсөөлөөд үзье. Од бол залуу дуучин бөгөөд олонд танигдаж яваа уран бүтээлч. Гэвч түүнд цэнгээний газар дуулах хийгээд өөрийн зохиосон дуунууд нь огт таалагдсангүй. Нэг ёсондоо тэр өөрийгөө “жинхэнэ уран бүтээл” хийж үл чадаж буйдаа эргэлзэх бөгөөд бодол дундаа төөрнө. 
    Өдгөө дэлхий нийт биднийг уудам тал нутаг, уул ус, нүүдэлчин ахуйгаар л төсөөлж хардаг. Тэгвэл монголд ч бас өндөр шилэн барилгатай өөрийн гэсэн хэмнэл, хөдөлгөөнтэй хотын амьдрал байдаг юм шүү гэдгийг илүүтэйгээр харуулсан нь тус киноны нэгээхэн онцлог шинж юм. 
    Утга уянгын мюзикл жанрт хамаарах эл кинонд “Хөгжмийг чихээрээ бус зүрхээрээ” сонс хэмээн Гэгээ гэх бүсгүй Одод хэлж буй нь гол философи санаа байв. Хөгжмийг тэд ингэж тодорхойлжээ. Харин энэхүү утга санаа бүрэлдэх үйл явц Гэгээгийн ээжийн дуулсан уртын дуугаар дамжин илэрхийлэгдэж байгаа нь нэн олзуурхууштай. 

    “Хөгжмийг чихээрээ бус зүрхээрээ” сонс

    Мөн ятга, морин хуур зэрэг монгол үндэсний хөгжим орчин үеийн хөгжимтэй хэрхэн хосолж буйг тод томруунаар үзүүлсэн хийгээд хотын хөдөлгөөн, элдэв дуу чимээнээс залхаж, өөрийгөө үл ойлгох сэтгэлзүйн түвшинд шилжсэн Од хөдөө нутагт очиж тэнгэр ширтэн хэвтэх зэрэг нь уламжлал болоод энэ цаг үе хоёрын яруу сайхан хослол болж өгчээ.
    Монголын кино урлагт элдэв чимэг, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх гэж хүчилсэн хиймэл дүр, үйл явдалгүйгээр гэгээ татуулсаар нар жаргаж одод гэрэлтэх өдрүүдийн тэр л бяцхан заагт Улаанбаатарын амьдрал хэрхэн өрнөдгийг харуулж чадсан бүтээл нэгээр нэмэгдлээ. 

Сэтгэгдлүүд : 5

  • xwbolgbjl

    ОД БА ГЭГЭЭ [url=http://www.g37umix31kl4r68oh3x3yg41t6l2e649s.org/]uxwbolgbjl[/url] <a href="http://www.g37umix31kl4r68oh3x3yg41t6l2e649s.org/">axwbolgbjl</a> xwbolgbjl http://www.g37umix31kl4r68oh3x3yg41t6l2e649s.org/

  • xlhpexdvn

    ОД БА ГЭГЭЭ <a href="http://www.gf3vr4il1j6w69j40gy25lgt5354l8u3s.org/">axlhpexdvn</a> xlhpexdvn http://www.gf3vr4il1j6w69j40gy25lgt5354l8u3s.org/ [url=http://www.gf3vr4il1j6w69j40gy25lgt5354l8u3s.org/]uxlhpexdvn[/url]

  • prarkenia

    Fnlptu https://bestadalafil.com/ - cialis pills <a href="https://bestadalafil.com/">Cialis</a> Lioresal Baclofen Vsntyn Buy Cialis Online Canada Fast Shipping Qmebos https://bestadalafil.com/ - Cialis

  • default

    Hi there!

  • Insakesek

    <a href=https://bestcialis20mg.com/>cialis tablets for sale</a> Cardiac toxicity with use of anthracyclines has been associated with congestive heart failure

Сэтгэгдэл оруулах

урлан